Зуслангийн газар үзэх гэж явж байсан иргэн соёлын биет өвийг олж, улмаар зохих газарт нь мэдэгдэлгүй худалдан борлуулахаар завдсан үйлдлийг шүүхэд шилжүүллээ. Иргэн Б нь 2024 онд Баянзүрх дүүргийн Улиастайн хойд амны “Майхант” гэх газар зуслангийн газар үзэхээр явж байхдаа 1421 оны буюу XV зууны Мин улсын үед хамаарах хятад ханз бичээс бүхий түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв болох төмөр нумыг олсон байна. Ингээд тухайн иргэн нь 2024 оны 12 дугаар сараас эхлэн цахим орчинд соёлын биет өв болох төмөр нумыг худалдан борлуулахаар зарыг байршуулж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулахыг завджээ. Энэ хэрэгт иргэн Б-ийн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
| "Майхант” зуслан орчмоос олсон эртний нумыг зарах гэж яваад баригджээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23