Өнөөдөр товлогдсон зам тээврийн ослын гэм бурууг шүүх хуралдаан шүүгч нь хурал давхацсан гэх шалтгаанаар дахин хойшилж, хохирогчийн охин Г цахим хуудастаа ийн бичжээ.
"Дөрвөн эгнээ, 2 урсгалтай зам дээр урсгал сөрж, хурд хэтрүүлсэн хариуцлагагүй жолоочоос болж 2024.06.20-ны өглөө такси дуудлагаар ажилдаа явж байсан ээж минь жолоочтойгоо хоёулаа хэрцгийгээр амь насаа алдсан. Бүтэн жил гаран өнгөрч байхад хэдэн удаа энэ шүүхийн танхимаас сэтгэл дундуур, гонсойсон хоосон мэдрэмжтэй гарах ёстой вэ? Санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс хэмээн өмөөрдөг яллагдагч нь хохирогчоосоо давуу эрхтэй зам тээврийн ослын хууль дүрэм хэзээ чангарах вэ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2 хүний алтан амийг 1.6 жилийн хорих ялаар үнэлсэн улсын прокурор, шүүгч та юу бодсон бэ. Хайртай ээжийг минь 2 үрээс нь, хайртай гэр бүлээс нь үүрд хагацуулсан буруутай этгээд, жолооч та өдийг хүртэл уучлалт гуйх сэтгэлгүй, хүн чанаргүй байгаадаа жоохон ч гэсэн сэтгэл чинь өвдөхгүй, ичихгүй байна уу. Өнөөдрийг хүртэл энэ олон шүүх хурлууд дээр тааралдахдаа, нүүр тулахдаа амнаас нь уучлаарай гэдэг үгийг гуйж нүдэндээ нулимс цийлгэнүүлж зогслоо. Гадуур байцаагдаж сул чөлөөтэй явах хугацаандаа утсаар ч болтугай уучлалт гуйх сэтгэл байсангүй. Монгол хүний хүнлэг чанар, өр өвдөх сэтгэл хаана байна вэ? Би эцсээ хүртэл бүгдээс чинь ээжийнхээ амь насыг нэхнэ, үүнээс ч илүүг илчилнэ" гэлээ.
| Хохирогчийн ар гэр: Хоёр хүний амийг 1,6 жил хорих ялаар үнэлэхдээ шүүгч та юу бодсон бэ |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13