Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байгаа М.Тамир өчигдөр оргосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл өнөөдөр хэрэгтэнг олж, баривчилсан тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, оргодол этгээд “Т” нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Гэрэлт хөшөө”-ний хойд талын уулын орой хэсэгт ганцаар нуугдсан байсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олж тогтоон, дайчлан баривчилж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 06-ны өглөө хоригдол оргон зайлжээ.
М.Тамир нь урьд нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндсэн гэх гэмт хэрэгт цагдан хоригдож байгаа аж.
| "Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23