УДБЭТ-ын уран бүтээлчид уран сайхны удирдагчтайгаа цаашид хамтран ажиллах боломжгүй болж, үүнээс үүдэн тус театрын уран бүтээлчид Улсын баяр наадмын концертод оролцохгүй, ажил хаялт хийх шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийлээ.
Уран бүтээлчдийн төлөөлөл:
Өнөөдөр энэ асуудал гарч ирээд бид ингэж байгаа хэрэг биш. Дотооддоо шийдэх гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Нэгдүгээр сараас эхлээд уран бүтээлчдээ сонсдог байя, үг хэлдэг уран бүтээлчдээ ажлаас нь халдаг байдлаа болъё гэж гуйж үзсэн. Ингээд эцэстээ ийм боллоо. Нэг хүний театр шиг болж байна. дүр сонгохдоо өөрийн эрхгүй болсон. хэн бүжиглэх, дуулах, хөгжимдөхийг 1-2 хүн шийддэг болжээ. Уран сайхны бодлого уран сайхны зөвлөл дээр тулгуурлаж явдаг. Энэ бодлого алдагдаж байна. Түрээсийн театр болсон. Уран бүтээлээ хийх гэхээр гаднын тоглолт ороод ирдэг. Театр маш их хагаралтай болж байна. Тавдугаар сарын 21-ний өдрийн Ч.Номин сайдын баталсан шинэ бүтэц гээд аваад ирсэн. Үүнийг 3 хоногийн өмнө уран бүтээлчид мэдэж байна. Театр гэж хуваасан сектор дээрээ дарга нар ороод ирсэн. Дарга нарын орон тоог уран бүтээлчдээсээ шинээр оруулаад ирсэн. Үүнээс үүссэн уран бүтээлчдийн бухимдал туйлдаа хүрч байна. Өөрсдийн найз нөхдийг даргын суудалд томилсон. Уран бүтээл бол бүгд нэгдэж, нийлж байж явдаг. Гэтэл театр дотроо 3-4 хуваагдаж хагарч байна.
“Д.Алтанхуяг гэдэг хүн УДБЭТ-ын захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо маш олон хууль зөрчсөн. Ч.Номин сайд Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрийг үл хүндэтгэн Д.Алтанхуягийг томилсон. Төрийн албаны нийт 10 шаардлагыг хангасан хүнийг захирлаар томилдог. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулдаг. Дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагатай өнөөдрийн байдлаар 18 сая төгрөгийн гэрээ хийсэн. Тэдгээр байгууллага тус бүр 4.5 сая төгрөгийн урьдчилгаа авсан. Одоо үлдэгдлээ авах гэж байгаа.Манай уран бүтээлчид баяр наадмын төрийн концертод оролцохоор бэлтгэл хийж байгаа. Хэрэв бидний үгийг сонсохгүй бол энэ лоозонгуудаа бариад өөрсдийн номер дээр 90 секунд чимээгүй зогсоно.
| "УДБЭТ-ын уран бүтээлчид наадмаар ажил хаяна" |
Өнгөрсөн амралтын өдрөөр гурван хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
Өнгөрсөн амралтын өдрөөр гурван хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07