“Playtime-2025” хөгжмийн наадам гурван өдөр үргэлжилж дууслаа. Наадмын үеэр ажилласан цагдаагийн албан хаагчид иргэдийн биеэс металл илрүүлэгч ашиглан 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авсан байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ төрлийн хяналт шалгалтыг Үндэсний их баяр наадмын үеэр мөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа болох газарт очихдоо хүний биед гэмтэл учруулж болзошгүй зэвсгийн чанартай зүйл авч явахгүй байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа.
| “Playtime-2025” наадмын үеэр үзэгчдээс 10 сүх, 33 хайч хурааж авчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33