Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50:50 өр, орлогын харьцааг эсэргүүцэж, суулт зарласан ахмадууд хэвлэлийнхэнд хандлаа.
Онцолбол, ахмадууд “Биднийг тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг зөөлрүүлэхийг шаардаж Төрийн ордны баруун хаалганы дэргэд суухаар нэг гишүүн нь гарч ирээд “Наранд битгий суу, та нартаа бид хайртай. Даралт нь ихсэж байгаад үхчихвэл яах юм, шийднэ” гэдэг. Дотор орохоороо ярьдаггүй. Бид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралд сууж үзсэн, төв банкныхан нь хараат бус байгууллага гэдгээр өөрсдийгөө хаацайлж байгаа. Удахгүй улсын их баяр наадам гээд УИХ, Засгийн газар, яам, Тамгын газрынхан амарлаа. Намар хүртэл амраад явна. Өнөөдөр долдугаар сарын 3, маргаашийн дотор Монголбанк, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд уулзаж, тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэхгүй бол бид ирэх долоо хоногийн Даваа гаригаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ" гэлээ.
Түүнчлэн "Тэтгэврийн зээлд тавьсан 50:50 шалгуур бол зээлтэй байгаа ахмадуудад хэрэгжих боломжгүй. Манай нэг ахмад зээл авах гээд банкинд хандтал “Зургаа хүртэлх сая төгрөгийн зээлээ төлчихөөд 24 сарын хугацаатай зээл ав” гэдэг шаардлага тавьсан байна. Бид тэтгэврийн зээлийн хүүг буулгаад өг гэж шаардаагүй, мөн тэтгэврийн зээлийг тэглээд өг гэж хэлээгүй. Зээлээ ахмадууд чөлөөтэй авахаар зохицуулаад өг, 36 сараар авах боломжийг нь олгочих. Бид зуны дэлгэр цагийг алдаж, бидний эрх ашиг боогдож байна. Эмчилгээ хийлгэмээр байна, нүд, хөл ,гараа эмчлүүлмээр байна. Хэрвээ тэтгэврийн зээлийн асуудлыг долдугаар сарын 4-ний дотор шийдэхгүй бол уучлаарай бид айдаггүй байгаа шүү. Есөн ахмад өлсөхөд бэлэн болчихоод байгаа. 21 аймаг, 330 сумаас ирж бидний тэмцэлд нэгдэх ахмадууд маш олон байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэсэн, ахмадын төлөө зүтгээд өгөөч ээ. Бид амьд явах эрхтэй, өнөөдрийг хүртэл тэвчлээ. Та бүхэн яасан сэтгэлгүй хүмүүс вэ.
Долоо хоногийн Лхагва гариг бүрт Монголбанкнаас мэдээлэл өгнө гэсэн гэж хүлээсээр наадам туллаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуай таныг хүлээсээр бид нар хэцүүдлээ" гэв.
| Ахмадууд: Тэтгэврийн зээлээ шийдүүлэх гээд суулт хийхээр нэг гишүүн гарч ирээд "Хайртай, даралт чинь ихэдлээ" гэдэг |
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07