Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор процессын дахин инженерчлэлийн ажлыг энэ оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Б.Баясгалан, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай нараар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 06 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн цагдаагийн газар, Цогтцэций сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Цагаан хад суурьшлын бүс дэх Гэрээт цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 810 анги, 827 дугаар тусгай салбарт тус тус ажиллаж, судалгаа, шинжилгээ, сургалт зохион байгууллаа.
Мөн ажлын хэсгийн төлөөлөл Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат, Дата төвийн дарга Б.Чинбат нартай уулзалт хийж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бодлого, стратеги, процессын дахин инженерчлэлийн ач холбогдол, хүрэх үр дүн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

| Процессын дахин инженерчлэлийн ажлын хэсэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт ажиллаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23