Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарт холбогдох хэрэгт шүүхээс 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан билээ.
Гэсэн нь тухайн нэр бүхий иргэд нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан байдаг. Улмаар Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оноосон 9 хоног баривчлах шийтгэвэрийг хугацааг түр хойшлуулаад байсан юм.
Xарин Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг сулласан билээ.
Тэгвэл өнөөдөр /2025.06.26/ давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нар ес хоног баривчлагдаж, албадан сургалтад хамрагдахаар боллоо.
| Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарын давж заалдсан ч хоригдохоор боллоо |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23