Буянт-Ухаа, Улаанбаатар хот | 2025.06.25
Буянт-Ухаагийн цэргийн нисэх буудалд хүчтэй салхи сэвэлзэн, автомашины дохио, нисдэг тэрэгний сэнсний дуу ээлжилж сонсогдоно. Тусгай хувцастай аврагчид болон алба хаагчид дөрвөн хэсэгт хуваагдан онцгой үед нисдэг тэргээр хэрхэн аврах ажиллагаа хийх талаар сургалтад хичээнгүйлэн хамрагдаж буй дүр зураг биднийг угтан авлаа.
Энд болж буй зүйл бол жирийн сургалт биш. Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан агаарын яаралтай тусламжийн гурван өдрийн сургалтын сүүлийн өдөр. Сургалтыг БНФУ-ын Анагаах ухааны академийн сангийн дэргэдэх HEMS эрдэм шинжилгээний зөвлөлийг 4 гишүүн удирдан явуулж буй бөгөөд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр агаарт өвчтөн тээвэрлэх, буулгах үзүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулж буй.
Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү хамтарсан сургалтад ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, 09, 113, 111, 120, 119 дүгээр анги, НОБГ, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч хамрагдсан бөгөөд сургалтын сүүлийн өдөр тэдний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг бодит нөхцөл байдалд туршиж байгаа нь энэ юм.
Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
Уг сургалтын сүүлийн өдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Тэрбээр "Сургалтад идэвхтэй оролцсон нийт алба хаагчид, зохион байгуулагч талуудад талархал илэрхийлж, энэхүү сургалт нь гамшгийн үед агаарын замаар эмнэлгийн тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтойг онцоллоо. Мөн “Монгол орны алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг агаараар түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх нь бидний хувьд цаг үеийн зайлшгүй шаардлага болж байна. Монгол Улсын Засгийн газар цаашид зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангахаас гадна нисдэг тэрэгний тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, Агаарын замаар үзүүлэх яаралтай тусламжийн нэгдсэн, тогтвортой тогтолцоог хөгжүүлэх зорилт тавин ажиллана” гэлээ.
БНФУ-ын нисдэг тэрэгт яаралтай түргэн тусламжийн эмч Сандра Ламелте: Нисдэг тэрэгний түргэн тусламжийг өвчтөнд хүргэх нь ямар давуу талтайг мөн түүнд эмч нар ямар зүйлсийг баримтлах ёстойг сургалтаар заалаа
БНФУ-ын нисдэг тэрэгт яаралтай түргэн тусламжийн эмч Сандра Ламелте: Нисдэг тэрэгний түргэн тусламжийг өвчтөнд хүргэх нь ямар давуу талтайг мөн түүнд эмч нар ямар зүйлсийг баримтлах ёстойг сургалтаар заалаа. Олон улсад өнөөдрийн байдлаар нисдэг тэрэг, түргэн тусламжийн үйлчилгээ дөнгөж эхэлж байна. Тэгэхээр үүнд давуу тал байдаг. Үүний хажуугаар эрсдэлтэй тал ч мөн байдаг. Агаарт зарим эмчилгээг хийж болдоггүй. Тиймээс хөөргөхөөс өмнө ямар арга хэмжээг авах ёстойг зайлшгүй мэдэж байх ёстой байдаг. Тэгэхээр энэхүү сургалтад оролцсон 100 гаруй эмч нар маш сайн туршлага болж өгсөн гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн сургалт зайлшгүй бодит байдал дээр онол практик хослуулан хийх нь маш чухал. Мөн Нэг минут хожимдвол өвчтөний амьд гарах магадлал 10 хувиар буурдаг. Ялангуяа зүрхний шигдээс, ослын гэмтэл, цус алдалтын үед хамгийн чухал үе бол эхний 60 минут. Бид энэ хугацаанд л амийг аварч чадна” гэдгийг онцолж байлаа.
Монгол орны уудам нутаг, алслагдсан сумдад түргэн тусламж дунджаар 3-6 цаг зарцуулдаг. Энэ нь олон иргэний амь насыг эрсдэлд оруулж, хүндрэл үүсгэдэг. Иймээс агаарын тээврээр түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах шаардлага нэн яаралтай байгаа юм. Сургалтын гол ажиллагаа болсон 111-р ангийн агаараас аврах сургуулилтын үеэр аврагчид ослын бүсэд “иргэн” хүргэж, гэмтэлтэй хүнийг аюулгүй, хурдан хугацаанд нисдэг тэргээр зөөж, анхан шатны тусламжийг газар дээр нь үзүүлэн, дараа нь эмнэлэг рүү шилжүүлэх ажиллагааг өгөгдсөн хугацаанд, бодит нөхцөлд гүйцэтгэж үзүүллээ.
Ийнхүү гурван өдрийн турш үргэлжилсэн хамтарсан сургалтын эцэст аврагчид алтан 60 минутын үнэ цэнийг илүү тод мэдэрч, алслагдсан бүс нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж хүргэх боломжийн шинэ хаалга нээгдэж байна.
Сурвалжилга: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ үе эхэллээ |
2025-06-27 13:31:54
2025-06-27 12:55:27
2025-06-27 12:19:41
2025-06-27 17:45:02
2025-06-27 17:30:43
2025-06-27 17:05:22
2025-06-27 15:10:08
2025-06-27 13:40:33
2025-06-27 13:31:54
2025-06-27 12:55:27
2025-06-27 12:33:33
2025-06-27 12:19:41
2025-06-27 12:12:21
2025-06-27 12:10:21
2025-06-27 12:08:14
2025-06-27 12:05:46
2025-06-27 11:44:36
2025-06-27 11:27:33
2025-06-27 11:10:51
2025-06-27 10:17:50
2025-06-27 10:13:32
2025-06-27 09:30:23
2025-06-26 16:57:40
2025-06-26 16:39:14
2025-06-26 16:34:48
2025-06-26 16:27:13
2025-06-26 15:30:16
2025-06-26 15:13:28
2025-06-26 15:08:01
2025-06-26 14:36:52
2025-06-26 13:34:51
2025-06-26 12:10:10
2025-06-26 11:46:54
2025-06-26 11:44:46
2025-06-26 11:19:16
2025-06-26 11:09:06
2025-06-26 11:05:21
2025-06-26 10:30:07