Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг өнөөдөр (2025.06.24) албадан гаргаж, тухайн улсад нь хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэлээ. Тус иргэн нь өөрийн улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон улмаар Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд Монгол Улсад 2017 оноос хойш хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн. Уг иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 19.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнийг харьяалах улсад нь хуяглан хүргэдэг бөгөөд өмнө нь Шведийн Хаант Улсын нэг иргэнийг тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл, энэ удаад Бүгд Найрамдах Солонгос Улсын уг иргэнийг тус улсын нийслэл Сөүл хот хүртэл хуяглан хүргэж, хууль, хяналтын байгууллагад нь хүлээлгэн өгч байна.
| Монголд бүгсэн солонгос иргэнийг ₮19.5 саяар торгож, хуяглан хүргэлээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23