Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд Туул голын усанд тоглож байснаас нэг хүүхэд живсэн гэх дуудлага ЦЕГ-т бүртгэгджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байснаас 1 хүүхэд живсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А /14 настай эмэгтэй/, мөн тус дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Э /14 настай эмэгтэй/ нар “Туул” голын усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварсан байсан. Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
| 14 настай хүүхэд Туул голд тоглож байгаад живж, амиа алджээ |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00