Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлыг Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.
Тодруулбал, агаарын дундаж температур 2025 оны зургаадугаар сарын дунд арав хоногийн байдлаар 14.8 хэм дулаан буюу ОЖД-ийн орчим байв. Харин хур тунадасны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар бага байна. Түүнчлэн зургаадугаар сарын 26, 27 болон долоодугаар сарын 1-ний өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Зургаадугаар сарын 23, 24, 25-нд шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2 хүртэл сэрүүсэж шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хөрс маш их хуурай байгаа үед ус ихтэй аадар бороо ороход хөрсний шингээх чадвар эрс багасдаг тул үер болох магадлал өндөр байна. Хэт хуурай, гандуу байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хийх шаардлагатай гэв.
| Улаанбаатарт үүл буудаж бороо оруулах шаардлага үүссэн гэлээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23