Л.Л нь 2023 оны 03 сарын 18-ны өдөр Тэрэлжийн замд машин жолоодон явахдаа эгнээ солихоор Т.Т-ийн жолоодож явсан машины урдуур орж мөргүүлсний улмаас түүний автомашин болон эрүүл мэндэд нь 5,045,070 төгрөгийн хохирол учирсныг Т.Т-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Т.Т “...осол Л.Л-ын буруугаас болж гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг дүгнэлтээр миний зөв гэж гарсан” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийв. Л.Л нь замын хөдөлгөөнд оролцож 1-р эгнээнээс 2-р эгнээнд шилжин байр эзлэхдээ 2-р эгнээнд чигээрээ явж байсан Т.Т-ийн машины урдуур орсон үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг, Техникийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон.
Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Л.Л-ын буруутай үйлдлээс болж түүний машиныг Т.Т мөргөсөн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж шинжээч дүгнэжээ. Зам тээврийн ослын улмаас Л.Л-ын машин болон хамт зорчиж явсан хүмүүс гэмтэж, улмаар 5,045,070 төгрөгийн хохирол учирсан ч зам тээврийн осолд Л.Л өөрөө буруутай, харин Т.Т-ийн хувьд хууль, дүрэм зөрчсөн буруугүй тул тухайн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймээс зам тээврийн осолд нэхэмжлэгч Л.Л өөрөө буруутай тул тэрбээр өөрийн автомашинд болон хамт зорчиж явсан хүмүүсийн эрүүл мэндэд учирсан хохирлыг зам тээврийн осолд буруугүй Т.Т-ээс нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, Т.Т уг хохирлыг хариуцах үүрэггүй гэж үзсэн болно.
| Эгнээ солих гэж мөргүүлсэн жолоочийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13