Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван иргэн голын усанд живж, амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ.
1. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Шинэ гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км/ 8 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийн эрэг дээр амарч явснаас 1 хүн нь голын усанд живсэн тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат Ч /9 настай, эрэгтэй/ голын усанд орж байгаад живэхэд нь түүний аав, иргэн Ч /45 настай, эрэгтэй/ аврах гэж голын ус руу ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:38 цагт голын усны 3 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн. /Тухайн хүүхдийг хамт явсан бусад хүмүүс нь аварч, голын эрэгт эсэн мэнд гаргасан байсан/
2. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны Шар-Ус багийн ‘’Цагаан тохой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ 2 хүүхэд “Орхон” голын усанд орж байгаад 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төв, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн Орхонтуул сумын харьяат Э /15 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
3. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд бага насны хүүхэд “Туул” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эрэгтэй/ голын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:23 цагт голын усны 3 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
| Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван иргэн голын усанд живж, амь насаа алджээ |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13