Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Б-г бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Б нь 2023 оны 04 сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 37 хохирогчид 39 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж нийт 4,272,500 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Б-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой, хэвшмэл байдалд ашигласан байхыг ойлгоно.
Гэмт хэрэг гарсан байдлын тухайд шүүгдэгч Б нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрт учирсан санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авах гэмт хэргийн сэдэлт төрж, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг бий болгосон, тухайн гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ хуурамч цахим хаяг нээж, ашиглан “фейсбүүк” олон нийтийн сүлжээнд “борц, эсгий гутал, сүлжмэл гутал хийнэ, биеийн тамирын хувцас, даашинз, майхан зарна” гэх утга агуулга бүхий хуурамч зар байршуулж, бусдын хийж, зарж байгаа эд зүйлийг өөрөө хийж, зарж байгаа мэтээр ойлгуулж, хөдөө орон нутгийн чиглэлийн автобус, тээврийн хэрэгсэлд захиалсан барааг өгч байгаа мэтээр гэрэл зураг авч хохирогч нарт үзүүлж, өөрийн нэр дээрх банкны дансаар төлбөрийг хүлээж авсан үйл баримт тогтоогдсон.
Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт 4,272,500 төгрөгийг төлсөн боловч гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцалага хүлээж шүүхээс түүнд бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 3 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацааны хорих ял оногдуулж шийтгэсэн.
"Борц, майхан, эсгий гутал зарна" гэж бусдаас ₮4.2 саяыг залилжээ |
2025-06-20 16:54:36
2025-06-20 16:02:16
2025-06-20 15:56:42
2025-06-20 17:48:41
2025-06-20 17:11:30
2025-06-20 16:54:36
2025-06-20 16:44:39
2025-06-20 16:02:16
2025-06-20 15:56:42
2025-06-20 15:37:34
2025-06-20 15:32:13
2025-06-20 15:29:47
2025-06-20 15:05:26
2025-06-20 14:51:50
2025-06-20 14:14:47
2025-06-20 13:56:24
2025-06-20 13:47:00
2025-06-20 12:14:08
2025-06-20 11:44:09
2025-06-20 11:39:51
2025-06-20 11:29:32
2025-06-20 11:07:09
2025-06-20 10:50:58
2025-06-20 10:35:38
2025-06-20 09:55:49
2025-06-19 16:51:21
2025-06-19 16:33:31
2025-06-19 16:32:30
2025-06-19 16:26:27
2025-06-19 16:20:02
2025-06-19 16:11:41
2025-06-19 16:00:09
2025-06-19 15:55:21
2025-06-19 14:52:12
2025-06-19 14:08:54
2025-06-19 13:37:09
2025-06-19 13:06:29
2025-06-19 12:47:21
2025-06-19 12:10:36
2025-06-19 11:16:54
2025-06-19 10:50:18
2025-06-19 10:16:49
2025-06-19 10:05:51
2025-06-19 09:55:42
2025-06-19 09:48:35
2025-06-19 09:48:29
2025-06-19 09:39:06
2025-06-19 09:25:40