Шүүгдэгч Б.Э, Н.А нар бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... зам дагуу ургасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 538 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, Тоёота Приус (Toyota Pruis) 30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх Шүүгдэгч Н.А, Б.Э нарыг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А, Б.Э нарыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн обьектив шинжийг “..Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол..” гэж тодорхойлсон.
“Сэтгэцэд нөлөөт бодис” нь хүний эрүүл мэндийг сарниулж, донтуулан улмаар нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн жороор олж авахаас бусад тохиолдолд өөрийн эзэмшлийн болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, бусдад худалдсан, илгээсэн” гэж ойлгох бөгөөд уг үйлдлийн улмаас хор уршиг учраагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.
Хууль бусаар “хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг, хууль бусаар “бэлтгэсэн” гэх үйлдэл нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авсан үйлдлийг тус тус ойлгодог.
| Замын хажуугаас мансууруулах төрлийн өвс түүсэн хоёр залууд хорих ял оноолоо |
2025-11-05 15:33:43
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41