2025 оны Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нас улс орон даяар эхлээд буй. Увс аймаг Элсэлтийн шалгалтад (ЭШ) өндөр оноо авсан сурагчдыг мөнгөн урамшууллаар шагнахаар боллоо.
Тодруулбал, энэ жилээс Увс аймгийн сурагчид ЭЕШ-нд 800 оноо авсан тохиолдолд 5 сая төгрөгийн урамшуулал авах бөгөөд 750-799 оноо авбал 3 сая төгрөг, бэлтгэсэн багш нь1,5 сая төгрөгийн урамшуулал авах журам батлагдсан байна.
Энэ талаар аймгийн засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, "Увс аймгийн хэмжээнд ЭЕШ-д өмнөх оны төгсөгчидтэй нийлээд нийт 991 сурагч оролцож байгаа. Манай аймгийн хувьд энэ шалгалтад сүүлийн 10-аад жил улсдаа тэргүүлж байгаа. Нэгэнт ийнхүү тэргүүлж буй сурагчдыг урамшуулах нь зүйтэй гэдэг үүднээс 800 оноо авсан хүүхдэд 5 сая, 750-799 онооны хооронд авбал 3 сая, бэлтгэсэн багшид 1.5 сая төгрөгийн урамшуулал авах журмыг баталсан" гэлээ.
Энэхүү дэмжлэг нь орон нутгийн хүүхдүүдийн сурах идэвхийг нэмэгдүүлж, ЭЕШ-ын оноогоороо тэргүүлэгчдийн тоог өсгөх бодлогын нэг хэсэг гэж аймгийн удирдлагууд онцолсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
| Увс аймаг ЭШ-д өндөр оноо авсан сурагчдыг 5 хүртэлх сая төгрөгөөр урамшуулна |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00