Хур тунадас багатай, хуурайшилт ихтэй эдгээр халуун өдрүүдэд ой хээрийн гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байна.
Тодруулбал Сэлэнгэ аймаг, Мандал сум 1 дүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн баруун хойд, зүүн хойд хэсэгт хуурай хусан унанги, шар өвс ихтэй шаталга их явагдаж байна.
Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар “Firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” сайтад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
| Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23