АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдардаг нэгэн иргэнээс Монголын ард иргэддээ сэрэмжлүүлэг болгон ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.
"Би өөрт тохиолдсон залилангийн хэргийн тухайн Монголын ард иргэддээ мэдээлэл өгмөөр байна. 2025 оны тавдугаар сард миний нэг найз АНУ руу нисэж ирэхээр хямд тийз хайж байх үед "Дөөк Дөлгөөн" фэйсбүүк хаягнаас манай нөхөр рүү чат бичин орж ирсэн.
Тэрбээр "Би Чингис хаан олон улсын нисэх буудалд ажилладаг. Монголоос гадаадын аль ч улс руу хямд нислэгийн тийз олж өгч чадна гэж хэлсэн тул бид түүнд итгэж, хямд тийз хайж байгаа найзыгаа холбож өгсөн юм аа. Тэгээд найз минь хямд тийз авах нь хэмээн итгэж, 3,200,000 төгрөгөө хоёр хувааж, Жавхлантуяа Дөлгөөн нэртэй залуугийн Голомт банкин дахь данс руу нь шилжүүлсэн. Ж.Дөлгөөн уг мөнгийг шилжүүлэн авсныхаа дараа "Би тэр ч улс руу нислээ, энэ ч улс руу нисэж байна" хэмээн бидэнд худал хэлж, нэлээн их удсан тул найз минь арга буюу Баянзүрх дүүргийн цагдаад хандсанаар залилангийн ээлжит хохирогч болсноо мэдсэн. Ж.Дөлгөөн нь "Би Монгол-Оросын хамтарсан сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан. Би Хууль зүйн профессор Н.Лүндэндоржийн хамаатан. Миний аав цагдаагийн хурандаа хүн байдаг. Та нар муусайн надад жижигдэнэ" гэж биднийг сүрдүүлсэн. Мөн Чинзориг гэх залуугаас хүүг чинь МОХС-д оруулж өгнө хэмээн 5,000,000 төгрөгийг нь залилж авсан олон удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээд гэдгийг бид мэдээд харамсаж сууна. Монголын ард иргэд минь та бүхэн энэ залилан мэхлэгч этгээдэд бидэн шиг битгий залилуулаарай хэмээн сэрэмжлүүлэх үүднээс хэвлэлд хандаж байна. 2024 оноос хойш энэ этгээдэд 30 гаруй сая төгрөгөө залилуулсан хүмүүс ч байдаг гэдгийг цагдаа нь хэлсэн" гэлээ.
Эцэст нь хэлэхэд иргэд та бүхэн гадаадын улс орон руу нисэхдээ албан ёсны агентуудаас тасалбараа авах, хямд нислэгийн тийз хайж байгаа бол trip.com зэрэг албан ёсны сайтаас тасалбараа авч хэвшихийг сэрэмжлүүлж байна.
| "АНУ руу нисэх хямд тийз олж өгнө" гэж залилдаг залуугаас сэрэмжлэхийг анхаарууллаа |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13