Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8154, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 666, гэрээр 1210, эдгэрсэн 6272, Хавьтал 63052, нас баралт 6 байна.

Улаанбурхан бол вирусээр үүсгэгддэг хүүхдийн халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний шинж тэмдэг вируст өртсөнөөс хойш 10-14 хоногийн дараа илэрдэг. Улаанбурхан өвчний шинж тэмдэг нь ихэвчлэн,
Тууралт нь чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, 2 дах өдөр их биеэр, 3 дах өдөр мөчдөөр гарах ба тууралт дээрээсээ бүдгэрч эхэлдэг.
Хүндрэл:
Улаанбурхан нь ялангуяа 5-аас доош насны хүүхдүүдэд эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулдаг. Нийтлэг хүндрэлүүд нь чихний үрэвсэл, суулгалт юм. Ноцтой хүндрэлүүд нь уушгины хатгалгаа, энцефалит ( тархины эдийн үрэвсэл)
Хэрхэн тархдаг вэ?
Улаанбурхан халдварлар чадвар өндөр. Халдвар авсан хүн ханиалгах, найтаах үед агаарт тархдаг. Тухайлбал Улаанбурхан өвчтэй хүн байсан өрөөнд байж л улаанбурхан өвчнөөр өвчилж болно. Энэ нь тухайн хүнийг явснаас хойш 2 цагийн дараа ч тохиолдож болно.
| Улаанбурханы батлагдсан тохиолдол 8000 давлаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23