Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрт МСНЭ-ээс албан шаардлага хүргүүллээ.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Монгол Улсын Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцад ажиллаж байгаа 4500 гаруй ажиллагсдыг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт салбар зөвлөлтэй, Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага юм. Хэвлэлийн эрх чөлөө, салбарын нийтлэг эрх ашиг, гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалж, Олон Улсын Сэтгүүлчдийн үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны 06 дугаар сарын 13 өдөр Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөллөөс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хаяглан ирүүлсэн албан хүсэлтэд тус агентлагийн дарга Э.Содонтогос нь “Өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурджээ.
Дарга, удирдлага нь редакцын хараат бус байдалд халдах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах, дарамт үзүүлэх, аливаа шахалтгүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгодоггүй нөхцөл байдал “Монцамэ” агентлагт үүссэнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харамсаж байна. “Монцамэ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан асуудал нь ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, тус агентлагийн ажилчдын 84 хувь нь гарын үсэг зурж, шаардсан асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
| 50 хүнийг ажлаас нь халсан Э.Содонтогост арга хэмжээ авахыг шаардлаа |
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 09:40:36
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00
2026-05-05 16:58:38
Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно
2026-05-05 16:56:07
Нийслэлд хийсэн хөрсний дээжийн 71 хувьд гэдэсний нян илэрсэн
2026-05-05 16:33:39
Тавдугаар сарын 7-ноос дулаарч, 30 градус хүрнэ
2026-05-05 16:26:56
Төсөлд хөрөнгө оруулах нэрээр гурван иргэнээс ₮7 тэрбумыг залилжээ
2026-05-05 16:02:24
Мансууруулах бодис сурталчилсан QR байршуулсан этгээдийг олж, тогтоолоо
2026-05-05 15:53:53
2026-05-05 12:56:54
2026-05-05 12:34:48
2026-05-05 10:26:03
2026-05-05 10:17:22
2026-05-05 10:09:37
2026-05-05 09:53:32
2026-05-05 09:36:24
2026-05-05 09:24:51
2026-05-05 08:49:24
2026-05-05 08:47:30