Өнөөдөр /2025.06.16/ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч О.Есөн-Эрдэнэ, Б.Ариунболд нар 154-р сургуулийн 8г бүлгийн Алтанцоож багштай сурагчид, Гандигийн мэргэжил сургалтын 2-р курсийн оюутнууд хамтран дархан цаазат Богдхан ууланд уугиж байсан утааг олж унтрааж гал гарахаас сэргийллээ. Богдхан уулын хамгаалалтын захиргааны зүгээс сэтгэл гаргаж тусалсан хүүхдүүддээ баярласан талархснаа илэрхийллээ. Уг түймэр иргэний тамхины иш хаясанаас үүджээ. Иймд иргэд татсан тамхины ишээ бүрэн унтрааж, зориулалтын хогийн саванд хийж байхыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
| Наймдугаар ангийн сурагчид Богд ууланд ассан галыг унтраажээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33