Улсын хэмжээнд зургаадугаар сарын 16-ны байдлаар улаанбурханы өвчний 7717 тохиолдол батлагджээ. Үүнээс 5807 нь эдгэрсэн, 693 нь эмнэлэгт, 1212 нь гэрээр эмчлүүлж байгаа, зургаан хүүхэд нас барсан байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71.2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, 5 хувь нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байв. Зургаадугаар сарын 14-ний байдлаар нас барсан 5 хүүхдийн 4 нь вакцины нас болоогүй буюу есөн сараас доош настай хүүхэд байна. ЭМЯ "6-р сарын 14-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчнөөр таван хүүхэд нас барснаас дөрөв нь вакцины нас болоогүй байсан. Иймд ЭМЯ-наас вакцины нас нь болоогүй 6-8 сартай хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах шийдвэр гаргаж, харьяа сум, дүүргийн өрх, сумын эмнэлгүүдэд хийж эхэллээ" гэж мэдээллээ.
| Улаанбурханаар есөөс доош сартай 4 хүүхэд нас барсан тул, 6-8 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхэллээ |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00