Тус тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны зургаадугаар сарын 13-нд зарласан бөгөөд НХААГ/20250101139 дугаартай. Барилга угсралтын ажил төрөлд хамаарах уг төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн, өндөр хурдны зам, гүүрэн байгууламжууд, гарц, уулзваруудыг байгуулахаар төлөвлөжээ.
Анх 4 эгнээ зам болгон төлөвлөж, нийт төсөвт өртгийг 916 тэрбум төгрөгөөр баталсан боловч 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төслийг 6 эгнээ болгох, гүүрэн байгууламжуудын хэмжээг тэлэх шийдвэр гарч, нийт төсөв 1.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дараагаар гүүрэн байгууламжийн урт 6771 метрээс 9878 метр болж нэмэгдсэн бөгөөд ажилчдын цалин, техник ашиглалтын үнийг шинэчилснээр төсөв дахин өсч, нийт өртөг 2.384 их наяд төгрөг болсон байна.
Тендерт оролцох байгууллагуудын зүгээс 11.9 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа шаардаж байгаа бөгөөд энэ нь төсөлд тавигдаж буй өндөр хариуцлага, санхүүгийн чадавхийг илтгэж байна.
“Туулын хурдны зам” нь хотын урсгал хөдөлгөөнийг эрс сайжруулж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах стратегийн ач холбогдол бүхий төсөл гэж үзэж байгаа юм.
| "Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтад 2 их наяд төгрөгийн тендер зарлагдлаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23