Дэлхийн ургамлын аймагт Монгол орноос Оюунмаагийн Ортууз шинэ зүйл бүртгэгдлээ. Буурцагтны овогт хамаарах Ортууз (Oxytropis L.) төрөл нь дэлхийд 600 орчим зүйлтэй том төрөл юм. Монголд 100 зүйл бүртгэгдсэнээс 12 зүйл нь унаган, 36 зүйл нь завсрын унаган зүйл байдаг. Оюунмаагийн Ортууз Монгол орны унаган ургамал бөгөөд Хөвсгөлийн уулын тайгын тойрогт ургадаг. (Khuvsgul Province, Tsagaan-Uul soum, Tosongiin uvur, 49°47'09.0"N, 98°59'39.0"E, 1829 m a.s.l., 06 Jul 2023, J. Oyunmaa (holotype: UBU0039809) ургадаг.
Доктор, ургамал судлаач Ж.Оюунмаа 1986 онд МУИС-ийн биологийн ангийг Ургамал судлаач мэргэжлээр төгссөн. 1986 оноос одоо хүртэл Хөвсгөл нутагтаа амьдарч, Хөвсгөлийн ургамлын аймаг, ургамалжилтын судалгааг хийсээр ирсэн. Ургамал судлаач Жамсрангийн Оюунмаа 2023 оны 07-р сард Хөвсгөл аймаг Цагаан уул сум, Тосонгийн өвөрөөс цуглуулсан гербарийн цуглуулгыг МУИС-ийн Гербарийн санд авчирч өгч байсан. Түүний цуглуулга дотор байсан, тодорхойлоогүй Ортуузын зүйлйийг 2024 онд ургамал судлаач, магистр Д. Мөнхтулга, доктор Ш. Баасанмөнх нар тодорхойлж, дэлхийн ургамлын аймагт шинэ зүйл бүртгүүлсэн. Шинээр нээсэн зүйлийн нэрийг Хөвсгөлийн ургамал судлаач, доктор Жамсрангийн Оюунмаагийн нэрээр Oxytropis oyunmaae D.Munkhutlga & S.Baasanmunkh) - Оюунмаагийн Ортууз гэж нэрлэсэн. Энэхүү ургамлын холотип (UBU0039809) цуглуулга нь МУИС-ийн ургамлын цуглуулгын санд (UBU) хадгалагдаж байна.
Ташрамд дурьдахад, Ж.Оюунмаа нь жүжигчин Л.Сөрөлтийн ээж юм.
| Жүжигчин Л.Сөрөлтийн ээж Ж.Оюунмаа дэлхийн ургамлын аймагт ортууз ургамлыг бүртгүүллээ |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13