Зургаадугаар сарын 07-ны өдрийн үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг дөрвөн иргэн хулгайлсан талаар тус морьдын эзэн, иргэн Н.Болдбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Уг хэргийг ЭЦА-ны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө /2025.06.13/ сэжигтнүүдийг дайчлан баривчилжээ. Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Энэ хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрсөн байжээ.
Тэгвэл харвааны 18 морио хулгайчид алдаж нядлуулсан Морьт харвааны залууст Дамбын Хишгээгийн Мөнхжин Төрийн наадмын 2 аман хүзүү, 2 айраг, "Их хурд"-ын айраг хурдан Цолмон халзан азарганыхаа Хонгор халзан даагыг бэлэглэжээ. Тэрбээр "Сайхан сургаж Төрийн олон наадмын нээлтэд оролцож түмэн олноо баясгаж байх болтугай. Бусад уяачид залуусаа ч уриалаж байна" гэлээ.
| Морьт харвааны залууст адуу хандивлахыг уриаллаа |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00