Зургаадугаар сарын 07-ны өдрийн үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг дөрвөн иргэн хулгайлсан талаар тус морьдын эзэн, иргэн Н.Болдбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Уг хэргийг ЭЦА-ны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө /2025.06.13/ сэжигтнүүдийг дайчлан баривчилжээ. Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Энэ хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрсөн байжээ.
Уг морьд нь удахгүй болох олон улсын морьт харвааны уралдаанд бэлтгэхээр Жаргалантын аманд зусаж байсан аж.
Тухайн өдөр морьдыг гурваас дөрвөн хүн бүлэглэн хулгайлан, баруун хойш чиглэн тууж явсан бөгөөд морьдын байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч хаясан нь олдоод байсан юм.
| Морьт харвааны 18 морийг бойнд өгч, төхөөрчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33