Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангаад байна. Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав. ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм. ТҮЦ эрхлэгчид энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар боллоо.
| ТҮЦ-ээ буулгуулсан хүмүүст 1689 ажлын байр, 99 лангуу, GS франчайзинг эрх санал болголоо |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23