Дэлхий дээрх цорын ганц хулсан шүлтлэг давсыг монголчуудын хэрэглээнд нэвтрүүлээд найман жил болж байна. Тодруулбал, А.Байгал уг ажлыг хийдэг. Тэрбээр ӨМӨЗО-ны орны Шилийн гол аймагт амьдарч ажиллаж байхдаа хулсан шүлтлэг давстай анх “учирч” тухайн аймагтаа эрхийг нь авч түгээн дэлгэрүүлж эхэлжээ.
Улмаар 2017-2019 онд БНХАУ-ын Ухань хотноо Давс судлалын хүрээлэнгээс олгодог 50 мянган хүнд нэг сургагч багш сургалтыг дүүргэжээ. Үүний дараа монголчууддаа хүртээхээр ажиллаж эхэлснээр Монгол улс хулсан шүлтлэг давс хэрэглэдэг дэлхийн дөрөв дэх орон болжээ. Өдгөө А.Байгал 8 салбар дэлгүүр, Имарт сүлжээ дэлгүүрээр Хулсан шүлтлэг давсыг олонд хүргэж, 20 мянган өрхийн хоолны давсыг сольж, 160 мянган хүнд бүдүүн, нарийн гэдэсний бүрэн цэвэрлэгээг үнэ төлбөргүй хийж өгч, Монгол дахь анхны шүлтлэг давстай шөлний газрыг нээн ажиллуулж байна.
Хулсан шүлтлэг давсыг Хятад, Япон, Солонгос, Америкийн 22 эрдэмтний шинжлэх ухааны бүтээл судалгаагаар батлагдаж, хэрэглээнд нэвтрээд 50 жил болжээ. Япон, Солонгос, АНУ хулсан шүлтлэг давсыг түлхүү, БНХАУ зонхилон хэрэглэдэг бол Монгол улс хулсан шүлтлэг давсыг хэрэглэж буй дэлхийн дөрөв дэх улс бөгөөд үүнийг дээр дурьдсан хоол зүйч мэргэжилтэй А.Байгаль гэдэг эмэгтэй монголд анх удаа оруулж ирсэн нь энэ. Бид “Хулсан давс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хулсан шүлтлэг давсны мэргэжилтэн А.Байгалтай ярилцлаа.
Хулсан шүлтлэг давс цусыг цэвэршүүлэх үйлдлээрээ эгнэшгүй, ходоод гэдэсний өвчнийг анагаах эдгээх чадвартай, хорт хавдраас сэргийлэх болон засахад бодит үйлдэлтэй
-Ярианы эхэнд та хулсан шүлтлэг давсыг “танилцуулаач”?
-Эхлээд энэ давсыг хэрхэн хийдэг талаар ярья. Хулсан давсыг бэлтгэхдээ гурван жил ургасан залуу хулс модны хөндийд далайн давсыг чигжин хийж, шар шороогоор битүүлэн бөглөж нарс модоор цельсийн 800-1300 хэмд шатааж гаргаж авдаг ид шидийн гэмээр ач тустай байгалийн эрүүл хүнсний бүтээгдэхүүн юм. Хулсан давсны ашиг тусыг одоогоос 30 жилийн өмнө судлан тогтоосон. Жишээ нь, 1995 онд Харвардын их сургуулийн эрдэмтэн Дана Фарбер хорт хавдрын судалгааны төвд эрдэм шинжилгээний судалгаа хийж дуусаад “Энэ бол зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор баялаг давс байна. Хулсан шүлтлэг давс хүний биеийн pH түвшин дэх хүчил шүлтийг тэнцвэртэй болгодог учир хүний биеийг ямар ч хоргүй болгодог” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ давсны тухайд хамгийн эхэнд юуг ойлгуулмаар байна вэ гэвэл та өнөөдөр хэдэн настай вэ, тэр хүртэл биед тань хуримтлагдсан бүх хорыг гадагшлуулж тайлаад, цаашид давсаа хэрэглээд явахаар дахин таны биед хор хуримтлагдахгүй гэдгийг л онцолж хэлмээр байна. Манай “Хулсан давс” ХХК БНХАУ-ын Ге Зуши хулсан давсны компанийн монгол дахь албан ёсны дистрибьютер компани бөгөөд өнөөдрийн байдлаар бид хоолны давс, цэвэрлэгээний давс, хулсан шүлтлэг давсны мөхлөг гээд гурван бүтээгдэхүүнийг монголчуудынхаа хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эрдэс нөхөх, усны чанар сайжруулах, ямар нэгэн хордлогоос болон хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн цельсийн 1000 градуст шатааж гаргаж авсан хоолны давс,
Хүний биеийн усны чанарыг сайжруулж хүчил шүлтийн тэнцвэрийг pH 7-7.3 буюу хэвийн түвшинд байлгадаг цельсийн 1300 градус хүртэл шатааж гарган авсан цэвэрлэгээний давс,
Эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоог эрүүлжүүлж, дотор өөх шатаалтыг хамгийн эрүүл аргаар үйлчилж тураадаг 9 удаагийн давтамжтай хулсанд хийж шатаасан мөхлөг давс.
Ийм гурван төрлийн давсыг албан ёсны эрхтэйгээр түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Товчхоноор дүгнээд хэлэхэд, хулс, давс, шар шороо, нарсан мод нийлээд 600 хэмд шатахаар шүлтлэг давс, 1000 хэмд шатахаараа хорыг тайлж, бохирыг гадагшлуулж биеийн уг чанарыг сэргээж залуужуулах үйлчилгээтэй давс, 1300 хэмд шатаад ирэхээрээ хорт хавдрыг үүсгэдэг үүсүү гэдэг элементийг устгах чадалтай болж байгаа юм. Тиймээс монгол өрх бүр өдөр бүр хэрэглэж байгаа хүчиллэг давсаа шүлтлэг давсаар солих хэрэгтэй.
-Хоолны давсаа сольсноор тухайн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
-260 граммтай Хулсан шүлтлэг давс гурван ам бүлтэй айлын 26 хоногийн хэрэглээ. Бид өдөр тутамдаа биед хэрэгцээтэй эрдсийг нөхөж чаддаггүй шүү дээ. Магадгүй хүмүүст өдөрт биед хэрэгцээ эрдсийг авах нь олон төрлийн юм идэж уух шаардагатай гээд төвөгшөөдөг ч байж магадгүй. Тэгвэл энэ хулсан шүлтлэг давсыг өдөр тутамдаа хоол, цайндаа хэрэглэж эхэлснээр эрдсийн болон усны дутагдлаас гарч, ямар нэгэн хордлого тусахгүй дээрээс нь хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Өдөр тутамдаа ууж чадахгүй эрдсийг та давсаа сольсноор л шийдчихнэ гэсэн үг. Ярианы эхэнд хэлсэн дөрвөн улсын эрдэмтэд хулсан шүлтлэг давсыг хүний биед онцгой ашигтай, цусыг цэвэршүүлэх үйлдлээрээ эгнэшгүй, ходоод гэдэсний өвчнийг анагаах эдгээх чадвартай, хорт хавдраас сэргийлэх болон засахад бодит үйлдэлтэй гэх мэтээр өөр өөрсдийн судалгаагаа тодотгон хэлсэн байдаг.
-Тэгвэл цэвэрлэгээний давсыг хэрэглэснээр бидний биед юу болох вэ?
-Цэвэрлэгээний давсыг өлөн элгэн дээрээ 05:00-07:00 цагийн хооронд 1100 грамм хүйтэн усан дээр 400 грамм халуун ус нэмж бүлээсгээд гурван ширхэг цэвэрлэгээний давс буюу 15 грамм давсыг хийж хутгаад залгилж ууна. Дараа нь зөөлөн алхах хөдөлгөөн хийж 45 минут барьж байгаад бохирдлоо гадагшлуулна. 45 минутад л таны залгиураас эхлээд гадагшлах сүв хүртэл 5 цул, 6 сав эрхтэнг угаана. Манайх хулсан шүлтлэг давсны ач тусыг мэдрүүлэхийн тухайд өнөөдрийн байдлаар 160 мянган иргэнд бүдүүн, нарийн гэдэсний цэвэрлэгээг үнэ төлбөргүй хийж өгч үйлчлээд байна. Та өнөөдөр хэдэн настай байна тэр хүртэл биед тань хуримтлагдсан тэр их хэмжээний бохирдол, хордлогыг гадагшлуулна. Эхний удаа 12 хоног дараалан цэвэрлээд үүнээс хойш долоо хоногт хоёр удаа цэвэрлээд явахад бүдүүн, нарийн гэдэсний шимэгдүүлэх орчин хэвийн болж далд өлсгөлөнгөөс ангижран эрүүлждэг. Бид нар өнөөдөр янз бүрийн хоол хүнс хэрэглээд л байгаа. Гэвч өөрт хэрэгтэй эрдэс, амин дэмээ бүрэн авч чадахгүй явсаар бие махбодь далд өлсгөлөнд нэрвэгдэж, эсийн өтлөлт явагдаж эхэлдэг. Харин цэвэрлэгээний давсыг хэрэглэж эхэлснээр эдгээр асуудлууд шийдэгдэж, та яг хэрэглэсэн насан дээрээ өтлөлт хөгшрөлт өвчлөлийг зогсоож, дахин төрсөн мэт шинэ бие махбодьтой эрүүл, эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй амьдарч эхэлнэ гэсэн үг.
Хулсан шүлтлэг давс 16 секунтэд цусанд, 16 минутад бүх биед үйлчилж эхэлдэг
Би үнэ төлбөргүй цэвэрлэгээг авч буй үйлчлүүлэгчдэдээ цэвэрлэгээ явагдаж буй 45 минутын турш хичээл ордог. Анхандаа хичээлээ харж ярьдаг байсан. Харин одоо өөрийн бие дээр болон ойр тойрны бүх хүн дээр гарсан гайхамшигтай үр дүнгүүд юу ч харахгүйгээр хичээлээ ярих мэдлэг мэдээллийг өгсөн. Миний бие анх 44 насандаа хулсан шүлтлэг давсыг хэрэглэж эхэлхэд манай эрдэмтэн багш чи 10 жилийн дараа яг өнөөдрийнх шигээ байх болно гэхэд итгээгүй. Одоо би 54 настай, 7 хүүхэдтэй. Гэтэл үнэхээр 10 жилийн өмнөх шигээ л амьдарч ажиллаж байна. Хулсан шүлтлэг давс 16 секунтэд цусанд, 16 минутад бүх биед үйлчилж эхэлдэг. Ингэхдээ цусыг цэвэршүүлнэ, зүрх тархины өвчлөл, өтгөн хаталт, таргалалт, дотоод шүүрэл, сахар, ходоод гэдэсний шарх, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин, уушгины өвчлөл гэх мэтээр системийн гаралтай бүх өвчлөлийг анагаадгаараа гайхамшигтай. Хүмүүс зөвхөн нэг давс хэрэглэснээр энэ бүхнээс ангижрана гэжүү гэж асуудаг ч хэрэглээд ирэхээрээ үнэхээр гайхамшигтай юмаа гээд ойр дотны хүмүүсээ дагуулаад ирдэг.
-Харин мөхлөг давсыг хэн хэрэглэх вэ?
-Бүх насныхан хэрэглэнэ. Сөөргөө, ходоодны улайлт шарх, астма, бронхиттой хүмүүс хоолны өмнө хүлхэж хэрэглэнэ. Жингээ хаяхаар бол өглөө, өдрийн хоол сойхгүйгээр дуртай хоол хүнсээ хэрэглээд оройны хоолны оронд хүлхэж хэрэглэнэ. Хулсан шүлтлэг давсны мөхлөгт 81 төрлийн эрдэс агуулагддаг учир тогтмол хэрэглэснээр эрүүл залуу байдлаа хадгалах бүрэн боломжтой. Манай фитнессийн багш та юу хэрэглэдэг вэ яагаад ийм эрч хүчтэй байна вэ гэж асууж байсан. Тэгээд мөхлөг давсны тухай ярьж өгч байсан. Нэмж хэлэхэд, эдгээр давсыг гурвууланг нь хамт хэрэглэхийг зөвлөдөг. Гэрийнхээ хоолны давсыг хулсан шүлтлэг давсаар сольчих, цэвэрлэгээний давсаа хэрэглээд хэвшчих, тэгээд мөхлөг давсаа цүнхэндээ хийчих. БНХАУ өмнө нь муж мужийнхаа давсыг хэрэглэ гэдэг журамтай маш удаан явж байгаад 2015 оноос иргэддээ хамгийн сайн давсыг ид хэмээн уриалж эхэлсэн. Тиймээс өнөөдөр хулсан шүлтлэг давс хятадуудын гол хэрэглээ болсон. БНХАУ-ын хүн амын дунд хорт хавдрын тохиолдол маш бага байдаг нь давс, архины хэрэглээтэй нь холбоотой. Учир нь тэд ямар ч хоол хүнс хэрэглэсэн биеэс хороо тэр нь дор нь гадагшлуулах ёстой гэдгийг мэддэг.
-Та бүхэн энэ давсаа айл өрх бүр, иргэн болгонд хүргэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ?
-Бидний эцсийн зорилго бол өрх бүрийн давсыг хулсан шүлтлэг давсаар солих юм. Тэр ч утгаараа бүдүүн, нарийн гэдэсний цэвэрлэгээг үнэ төлбөргүй хийдэг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд “Зүрх мартахгүй”, “Хорт хавдаргүй монгол” аянд нэгдэж, худалдаалагдсан давс бүрээс 1000 төгрөгийг эдгээр аянд хандивладаг.
Бүдүүн, нарийн гэдсээ нэг удаа цэвэрлэхэд хүний нас 7 цагаар уртасдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр хүмүүс манай Хулсан шүлтлэг давс Хулсан давс LLC Mongolia пэйжид лайк дарж, шэйр хийгээд 76003938 дугаарт холбогдож цаг авах, эсвэл 80393938 руу мессэж бичиж цагаа баталгаажуулаад ирж үнэ төлбөргүй цэвэрлэгээ хийлгэх боломжтой. Бид саяхнаас Дөлгөөн нуурын баруун талд “Компьютер молл”-ын зүүн талд 428 байрны нэг давхарт монголын анхны шүлтлэг давсаараа хоолны газрыг нээн ажиллуулж байна. Манай шүлтлэг хулсан давстай шөлний газраар ихэвчлэн гал тогооны давсаа энэ давсаар сольсон хүмүүс ирж үйлчлүүлдэг. Тэгэхээр үйлчлүүлэгч нар маань цайны цагаараа гадуур хооллохдоо хүртэл хулсан шүлтлэг давсаа л хэрэглэх хүсэлтэй байгааг харахад таатай байдаг.
Нэмж мэдээлэхэд,
Хулсан шүлтлэг давс нь дундад улсын уламжлалт эрдэнэ болсон бүтээгдэхүүн бөгөөд нар сарны охийг шингээж, тэнгэр газрын хувилгаан уурыг хуримтлуулан дорно дахины гүн ухааныг шингээсэн гайхамшигт чанартай. 9 удаа шатааж, 9 удаа хөргөж 81 цагийг дамжин байгалийн бодисууд нийлэн нэгдэж энергийн чанар нь хэд дахин нэмэгдснээр бохирдолгүй, эрдэс бодис бичил биетээр элбэг, амьд шүлтлэг хүнс болжээ.
Шүлтлэг чанартай, селений агууламж өндөр, минерал эрдэс бодисоор элбэг Хулсан шүлтлэг давсыг хэрэглэснээр
Улмаар уг биеийн чанар ямар байсан тэр хэвэнд буцаан оруулж, үхэжсэн эд эсийг сэргээж эрүүл, эрч хүчтэй амьдрал бэлэглэнэ.
QR кодыг уншуулж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
А.Байгаль: Бүдүүн, нарийн гэдсээ нэг удаа цэвэрлэхэд 7 цагаар нас уртасдаг |
2025-06-13 17:45:17
2025-06-13 15:41:04
2025-06-13 14:48:58
2025-06-13 17:50:17
2025-06-13 17:46:20
2025-06-13 17:45:17
2025-06-13 15:42:20
2025-06-13 15:41:04
2025-06-13 14:48:58
2025-06-13 14:37:21
2025-06-13 14:21:27
2025-06-13 14:20:18
2025-06-13 13:21:33
2025-06-13 13:10:40
2025-06-13 12:17:16
2025-06-13 12:13:09
2025-06-13 11:49:27
2025-06-13 11:45:25
2025-06-13 11:30:28
2025-06-13 11:20:46
2025-06-13 11:08:38
2025-06-13 10:32:01
2025-06-13 10:06:04
2025-06-13 09:45:23
2025-06-13 09:40:10
2025-06-13 09:37:21
2025-06-13 00:00:00
2025-06-12 17:07:25
2025-06-12 16:57:46
2025-06-12 16:53:26
2025-06-12 15:54:09
2025-06-12 15:52:39
2025-06-12 15:38:58
2025-06-12 15:23:26
2025-06-12 14:54:31
2025-06-12 14:29:26
2025-06-12 13:35:22
2025-06-12 13:29:16
2025-06-12 10:31:43
2025-06-12 10:26:59
2025-06-12 10:02:44
2025-06-12 09:50:04
2025-06-12 09:14:35
2025-06-12 09:09:42