Морьт харвааны 18 морийг хулгайлжээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 07-ны өдрийн үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг дөрвөн иргэн хулгайлсан талаар тус морьдын эзэн, иргэн Н.Болдбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна. Тэрбээр, "Морьт харваа, намнаа хэмээх өв соёл, уламжлалыг XI зуунд дахин сэргээн хөгжүүлж, өвлүүлэн үлдээхээр хичээж буй энэ цаг үед энэхүү спортод хүчээн өргөж байгаа 18 хүлэг морьдыг минь Жаргалантын амнаас 6 сарын 7-ны өглөө 04:30 цагт гурваас дөрвөн хүн нийлэн хулгайлж, баруун хойш чиглэн тууж одсоныг хувь хүн, байгуулагуудын гадна камерын бичлэгүүдээс үзэхэд нулимс мэлмэрч, зүрх шимширмээр байлаа. Хөөрхий дөө, олигтой тэвээрч амжаагүй байгаа хүлгүүдийг минь хар хурдаар нь улаан галзуу, амь тавин хөөх өлөн зэлмүүхэн хулгайч нарыг хараад үнэндээ маш ихээр өрөвдлөө. Байршил тогтоогч GPS-г таслан авч, Өлзийт хорооллын наахна Айцын давааны цаана аваачиж замын хажууд хаясан нь амьхандаа зүг буруулж байгаа бололтой. Өв соёл, уламжлал бол тухайн улс гүрний тусгаар тогтнол, хил хязгаар байдаг юм шүү. Уламжлал мөхөхөд улс гүрэн мөхнө. Малын хулгайч нарт сануулж хэлэхэд хөдөөний айлууд хүртэл өвөлжөө, хаваржаандаа өндөр нягтаршилтай 4 зүг 8 зовхисыг өдөр, шөнө ялгалгүй бичлэг хийдэг камеруудтай болсон байна шүү. Адуу туусан хулгайч нарын бичлэг алхам тутамдаа камерт өртөж бичигдэж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа. Эрүүгийн цагдаагийнхан ч шуурхай ажиллаж байна. Хувь хүмүүс ч сайн дураараа холбогдож өөрсдийн хашаа хорооны камерт бичигдсэн дүрсүүдийг бидэнд илгээж байгаад маш ихээр баярлан талархаж байна" гэжээ.
Тус хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм байна.
| Морьт харвааны 18 морийг хулгайлсан 4 этгээдийг шалгаж байна |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13