Албадан гаргах ажиллагаанд санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ.
Тодруулбал, албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Cambaza Celeste-г тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл хуяглан хүргэж, энэ сарын 09-ний өдөр харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө. Тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа гэмт хэрэгт хэрэгт холбогдож байсан ба Монгол Улсаас гарч явахаас удаа дараа зайлсхийж, төрийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, биед нь халдах, тээврийн хэрэгслээс зугтаах зэргээр үйл ажиллагаанд нь санаатай саад учруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдлийг удаа дараа гаргасан байна. Иймд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад хоёр жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав хэмээн Гадаадын Иргэн Харьяатын Газар /ГИХГ/-аас мэдээллээ.
| МУ-аас гарахгүй гэж удаа дараа эрсдэлтэй үйлдэл хийсэн Шведийн иргэнийг хуяглан хүргэлээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23