Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй 8 монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрны нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ.
Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэргэлэн танхайрч ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан. Тус хэргийг Точиги мужийн Канүма хотын Цагдаагийн газар шалгаж байгаа ба Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байна.
Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах нь Японы Эрүүгийн хуулиар торгох, 2 жил болон 15 жилээс дээш хугацаагаар хорих зэрэг хуулийн заалттай байна.
Эрүүгийн хууль ноцтой зөрчин Япон Улсад ял эдэлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсаас Япон Улсад ажиллаж буй монгол иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэрийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй байгууллага, хамт олон, хот сууриндаа тус улсын түүх соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
| Японд амьдардаг Монгол иргэд хоорондоо танилцах зорилгоор уулзаж, согтууруулах ундаа хэрэглэн нэгнийхээ биед халджээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23