Хоорондоо маргалдаж, нийтийн сүлжээгээр маргаанаа олонд хүргэсэн иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн захирал Ж.Энхжаргалан нарт шүүхээс 10 цаг албадан сургалтад хамруулах, ес хоног цагдан хорих шийтгэл ногдуулсан. Гэтэл Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул түүнийг хоригдсон даруйд буюу өчигдөр /2025.06.05/ орой суллажээ. Харин Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр сулласан байна. Ингэхдээ энэ хоёрын хорих шийдвэрийг хүчингүй болгоогүй, түдгэлзүүлсэн бөгөөд Д.Мөнх-Эрдэнэ “Нэг хоног суугаад гарч ирлээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл дахиад найм хоног сууна. Ямар ч байсан Ж.Энхжаргаланг бодвол нэг хоногийг нь авчихлаа” хэмээв.
| Ж.Энхжаргалангаас нэг хоногийн дараа суллагдсан Д.Мөнх-Эрдэнэ давж заалдана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33