Хүний гавъяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан болж, прокуророос шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргалаа. Тодруулбал, донор болсон иргэдийн тухай ярих бөгөөд энэ нь эмзэг мэдээлэл тул хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан байна.
Хэргийг сануулахад, иргэн Б 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр “Тоёота” маркийн тээврийг хэрэгслийг жолоодон явах үедээ явган зорчигч А-г мөргөсөн. Иргэн А Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр нас баржээ. Амь хохирогч тархины үхэлтэй болсон нь тогтоогдсон тул ар гэрийнхэн нь түүнийг амьгүй донор болгохыг зөвшөөрсөн байна. “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т “А нь тархины эргэшгүй өөрчлөлт орсны улмаас ГССҮТ эмнэлэгт нас барсан тул түүний элэг, бөөр, шөрмөсийг бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах донорын буянт үйлсэд зориулан хандивлахыг зөвшөөрсөн болно” гэж бичжээ. Гэвч элэг, бөөр, шөрмөснөөс бусад эрхтнийг (тойгийн яс, шаант, ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, борвины шандас гэх мэт) зөвшөөрөлгүй авсан гэх асуудлыг 2023 оны есдүгээр сард ар гэрийнхэн нь хөндсөн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлж, эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болж түүнд 2.6 жилийн хорих ял оноосон юм.
| Донор болсон иргэдийн мэдээлэл яригдах тул П.Батчулуун эмчийг хаалттай шүүнэ |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13