Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал энэ зургадугаар сарын 9-нд сүмогийн холбоог орхиж буйгаа албан ёсоор зарлана гэв. Үүний гол шалтгаан нь түүний дэвжээний ирээдүйн асуудал аж. Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сард хаагдсан дэвжээний гол буруутан нь Хокүсэйхо А.Даваанинж билээ. Залуу бөхийн хувьд дэвжээнийхээ бөхчүүдийг дарамталж, дээрэлхдэг байсан нь олон удаагийн үйлдлээр нь илэрч сүмогийн холбоо хатуу хариуцлага тооцон Миягино дэвжээг хааж, бөхчүүд, дасгалжуулагчдыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэн билээ. Ийнхүү Миягино дэвжээний тодорхойгүй ирээдүй Хакүхогийн тэвчээрийг барж, эцэст нь сүмогийн холбоог орхихоор шийджээ.
| Хакүхо зургаадугаар сарын 9-нд сүмогийн ертөнцөөс явж байгаагаа зарлана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33