Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/0094 дугаар шийтгэх тогтоол
Тоймын дугаар, огноо: Шийдвэрийн тойм № 4, 2025.05.29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Прокурорын газраас иргэн Э.Х-г “Хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсний улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс иргэн Э.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 2024 оны 01 дүгээр сард, ес эхэлсэн үед гэртээ гал түлж гэрээ дулаацуулах, хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгөөгүйгээс шалтгаалан 01 нас, 04 capтай Г.Г гэртээ осгож нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн.
Учир нь, шүүгдэгч Э.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэн... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 26.2.1-д “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, ...", 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй...” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад “...эцэг, эх... нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах...” гэж хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ эх хүний хувьд биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн болно.
Тойм бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг
| Дөрвөн сартай, 1 настай хүүхдүүд нь осгож нас барсан аавыг хоёр жил хорино |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13