Улаанбурхан өвчний тархалт ихэсч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандах иргэдийн тоо эрс өсчээ. Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Гэсэн ч улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч хмчээл сургууль амраагүйтэй холбоотой тохиолдлын тоо эрс нэмэгдсээр байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ны өдөр ХӨСҮТ-ээс 2,073,217,300 төгрөгөөр вакцин, биобэлдмэл худалдан авах тендер зарлажээ.
Өнөөдрийн байдлаар уг халдварт өвчний батлагдсан тохиолдол 3939 болсон байна. Нийт халдварын 1730 тохиолдол нь 10-14 насны хүүхдүүд байгаа юм. Халдварын улмаас ХӨСҮТ дээрх иргэдийн дугаарлал ихсэж, өвчин халдварлах нөхцөл улам нэмэгдэж байна хэмээн иргэд бухимдаж байгаа бөгөөд бага ангийн сурагчдын хичээлийг тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож амраах шаардлагатай гэх сэтгэгдэл цахим орчинд нийтлэг байна.
| Дата: ХӨСҮТ ₮2 тэрбумаар вакцин, биобэлдмэл авна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33