Монгол Улсад анх удаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, орчин үеийн ухаалаг төлөвлөлттэй хаус хорооллын цогц төсөл хэрэгжиж эхэлжээ. Уг төслийг “Амжилт групп” хэрэгжүүлж байгаа бөгөөд “Tsonjin Cyber City” нэртэй энэхүү төсөл нь байгаль орчинд ээлтэй, ухаалаг шийдэлтэй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Мөн эрүүл аюулгүй ирээдүйн хот төлөвлөлт, тогтвортой хөгжлийн шинэ жишиг тогтоох боломжтой гэдгийг судалгаа шинжилгээ хийн үүн дээр үндэслэн Улаанбатар хот нь зүүн зүгт тэлэх боломжтойгоос гадна байгалд ойр дөрвөн улирал эрүүл агаар хүчилтөрөгчөөр баялаг гэдгийг батлан шинэ жишиг төслөө эхлүүлсэн байна.
Энэ төслөөр ногоон байгууламж, ++А сэргээгдэх эрчим хүч, нарны хавтангаар бүрэн хангагдсан ба нарны панелууд нь Jinko Solar загвар ба өндөр үр ашигтай, бат бөх, дэлхийн тэргүүлэх нарны зайн үйлдвэрлэгч бөгөөд 400-600W хүчин чадалтай олон төрлийн технологийн дэвшилтэт загваруудаар 100 ширхэг тансаг таун хаус хотхон баригдан агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийн асуудлыг шийдвэрлэх аж. Үүнээс гадна Монголын нийгмийн шинэ дэг жаяг, амьдралын чанарын шинэ түвшинг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэхээр “ЭРҮҮЛ ЭКО ХОТХОН”-ы төсөл хэрэгжүүлсэн байна.
Тус хороолол нь нар, салхины эх үүсвэрт суурилсан 100 хувийн сэргээгдэх эрчим хүчээр ажиллана. Үүнээс гадна ногоон байгууламж, нэгдсэн ландшафт, ухаалаг хяналтын систем зэрэг орчин үеийн амьдралын стандартад нийцсэн шийдлүүдийг багтаажээ.
Онцлог шийдлүүдийн тухайд,
• Орчин үеийн минималист архитектуртай хаусууд
• Ногоон байгууламж, байгальд ээлтэй тохижилт
• 100% сэргээгдэх эрчим хүч (нар + салхи)
• Айл бүрт зориулсан дулаан граж (2 автомашины зогсоол)
• “Цонжин Кибер” нэртэй цэцэрлэг, сургууль
• Усан бассейн, GYM, спорт заал
• Хүүхдийн тоглоомын талбай, тоглоомын дэлгүүр
• Супермаркет, кофе шоп, аптека, караоке, дундын оффис
• Ухаалаг хяналтын систем, бүрэн камержуулалт
Тогтвортой хөгжлийг дэмжсэн хаус хорооллын шийдэл “Tsonjin Cyber City” нь зөвхөн байр сууц бус, харин гэр бүл бүрийн хэрэгцээнд нийцсэн тав тухтай, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, ухаалаг сонголт хийх боломжийг санал болгож байна. Хотын стрессээс ангид, байгальтай ойр, ухаалаг технологиор тоноглогдсон энэхүү хороолол нь Монголын орон сууцны шинэ жишиг болж байна.
Санхүүгийн талаас авч үзвэл, нэг давхар хаусыг 500 сая төгрөгөөр зарагдана. Худалдан авагч нь 20-30 хувийн урьдчилгаа төлөөд банкаар зээл авах боломжтой. Түүнчлэн, хүүхдийн боловсролд зориулсан 200 сая төгрөгийн хөнгөлөлтийн эрхийн бичиг болон хоёр автомашины үнэгүй зогсоол олгох зэрэг маш олон боломжийг хүргэж байгаа юм.
Чанартай амьдралыг эрхэмлэгч та бүхэн энэхүү https://www.facebook.com/reel/655601040804758 линкээр орж төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
“Tsonjin Cyber City” төсөл барилгын салбарт шинэ жишиг тогтоож байна |
2025-05-30 16:26:07
2025-05-30 16:21:22
2025-05-30 09:58:20
2025-05-30 16:26:07
2025-05-30 16:21:22
2025-05-30 09:58:20