Монгол Улсын мал сүрэг 2024 оны жилийн эцэст нийт дүн 57.6 сая толгой тоологдсоны 4.7 сая нь адуу, 5.1 сая нь үхэр, 480.6 мянга нь тэмээ, 24.5 сая нь хонь, 22.9 сая нь ямаан сүрэг байна. Нийт мал сүргийн дотор хонь 42.5 хувь, ямаа 39.8 хувь, үхэр 8.8 хувь, адуу 8.1 хувь, тэмээ 0.8 хувийг эзэлж байна.
Манай орны байгаль, уур амьсгалын онцлогт дасан зохицсон хонины 15 үүлдэр, 9 ямааны үүлдэр, үхэр тэмээний тус бүр 5 үүлдэр, адууны 3 үүлдэр батлагдаж сайжруулагч, үндсэн цөм сүргээр ашиглагдаж байна. Монгол Улсад өсгөн үржүүлж байгаа нийт мал сүргийн 96.2-99.7 хувийг манай улсын уугуул үүлдэр, омгийн мал, 0.3-3.8 хүртэл хувийг гадаад улсаас импортолсон цэвэр үүлдрийн болон тэдгээрээр сайжруулсан эрлийз мал эзэлж байна.
Монгол Улс малын генетикийн нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон улсын аргачлалын дагуу анх 2000 онд хийж, 2019-2020 онд шинэчлэн сайжруулж тайлагнасан ажээ.
Манай улс нийт 26.7 сая хээлтэгч буюу төллөх насны малтайгаас 2024 онд хээлтүүлэгт оруулсан төллөвөл зохих 24.2 сая эх мал байна. Төллөвөл зохих эх малын 93.9 мянган толгой нь ингэ, 1.55 сая нь гүү, 1.91 сая нь үнээ, 10.90 сая нь эм хонь, 9.72 сая нь эм ямаа байна. 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт төллөвөл зохих эх малын 73.4 хувь нь төллөж 17.7 сая төл хүлээн авч, 17.5 сая төл бойжиж, бойжилт 98.7 хувьтай байна.
Мал төлөлтийг бүсчилбэл баруун бүс 77.8 хувь, зүүн бүс 67.3 хувь, төвийн бүс 72.6 хувь, хангайн бүс 74.1 хувьтай үргэлжилж, энэ онд нийт 23.0 сая толгой хүлээн авах төлөвтэй байна. Ингэснээр зун, намрын улиралд нийт 80.6 сая толгойд хүрч мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэхээр байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
| Эх малын 73 хувь төллөж, 17.7 сая төл авлаа |
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00
2026-05-05 16:58:38
Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно
2026-05-05 16:56:07
Нийслэлд хийсэн хөрсний дээжийн 71 хувьд гэдэсний нян илэрсэн
2026-05-05 16:33:39
Тавдугаар сарын 7-ноос дулаарч, 30 градус хүрнэ
2026-05-05 16:26:56
Төсөлд хөрөнгө оруулах нэрээр гурван иргэнээс ₮7 тэрбумыг залилжээ
2026-05-05 16:02:24
Мансууруулах бодис сурталчилсан QR байршуулсан этгээдийг олж, тогтоолоо
2026-05-05 15:53:53
2026-05-05 12:56:54
2026-05-05 12:34:48
2026-05-05 10:26:03
2026-05-05 10:17:22
2026-05-05 10:09:37
2026-05-05 09:53:32
2026-05-05 09:36:24
2026-05-05 09:24:51
2026-05-05 08:49:24
2026-05-05 08:47:30