Олон улсын хүүхдийн “Найрамдал-2” зуслангийн төсөл 2021 оноос хойш хэд хэдэн шатны тендер зарлагдаж, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний гэрээнүүд хийгдсэн ч өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байна. Уг заслан 2022 оны төсөвт тусгагдсан ч бодит бүтээн байгуулалт хараахан хийгдээгүй байгаа нь олон нийтийн анхаарал татаж буй.
Төслийн явцын товч тойм:
• 2021 оны 6-р сар: Барилга, хот байгуулалтын яам 1.14 тэрбум төгрөгийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарласан. Эм эс эл ХХК шалгарсан.
• 2022 оны 10-р сар: Нийт 30 тэрбум төгрөгийн төсөвтэй бүтээн байгуулалтын тендер зарлагдсан. Тухайн онд 10 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан.
• 2023 оны 6-р сар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дахин тендер зарласан.
• 2025 оны 5-р сар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зуслангийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний урилга гаргасан байна.
Зуслангийн тухайд 2020 оны 06 дугаар сарын 01-ний засгийн газрын хуралдаанаар “Найрамдал-2” зуслан Хөвсгөл аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд зуслангийн зураг төсөл болон барилгын ажлын тендерийг Барилга, хот байгуулалтын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021-2022 онд зарлаж байжээ. ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа 2023 оны 07 дугаар сарын 20-нд мэдэгдсэнээр “Найрамдал-2″ зусланг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байгуулахаар 60 га газар авсан байдаг.
Эдгээрээс харахад төсөв болон тендерийн мэдээллүүд ил тод байгаа ч барилгын ажил эхлээгүй шалтгаан тодорхойгүй байна. Магадгүй зураг төсөл, стратеги боловсруулах ажил удааширсан, эсвэл санхүүжилтийн асуудал үүссэн байж болзошгүй. Гэвч албан ёсны тайлбар олон нийтэд хүрээгүй байна.
Угтаа бол Найрамдал-2 зуслан нэг ээлжиндээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай томоохон цогцолбор баригдана.” хэмээн мэдэгдсэн ба 2023 оны 12 дугаар сард тус яамнаас төслийн ажлыг түргэвчлэхээр шийдвэрлэсэн ч одоог хүртэл ямар нам гүн хэвээр байгаа юм.
| ₮30 тэрбумын төсөв батлагдсан “Найрамдал-2” зуслан гурав дахь зундаа ашиглалтад орсонгүй |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23