Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцууллаа. .
Зургаадугаар сард агаарын температур ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн тунадастай бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн бол гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэддээ анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар дулаан төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар бороо орно.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар бороо орох магадлал өндөр байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Өмнөговийн баруун, Говьсүмбэрийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар сэрүүн байх төлөвтэй байна. Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо орох төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Зургаадугаар сард ихэнх нутгаар бороотой байна |
2025-05-28 11:07:59
2025-05-28 09:57:12
2025-05-27 20:42:58
2025-05-28 11:07:59
2025-05-28 10:14:54
2025-05-28 09:57:12
2025-05-27 20:42:58
2025-05-27 18:47:25
2025-05-27 18:43:30
2025-05-27 17:52:59
2025-05-27 15:54:06
2025-05-27 15:45:57
2025-05-27 14:45:37
2025-05-27 14:23:14
2025-05-27 14:03:29
2025-05-27 12:20:26
2025-05-27 12:16:46
2025-05-27 11:50:11
2025-05-27 11:37:08
2025-05-27 11:08:50
2025-05-27 10:55:07
2025-05-27 10:43:50
2025-05-27 10:33:43
2025-05-27 10:26:20
2025-05-27 10:01:23
2025-05-27 09:58:31
2025-05-27 09:43:20
2025-05-27 09:29:35
2025-05-27 09:00:40