Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын зөвлөлийн хаврын ээлжит хурал эхэллээ. Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 5 сарын 26-ны өдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралдаан 5 сарын 27-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Хуралдаанаар Бурханы шашны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, гишүүн сүм хийдүүдийн дотоод зохион байгуулалт, хамтын ажиллагааг сайжруулах, нийгэмд үзүүлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тэргүүн лам нарын зөвлөлийн энэхүү ээлжит хурал нь Монголын Бурханы шашинтны байгууллагуудын цаашдын хөгжил дэвшилд чухал алхам болох юм хэмээн Гандантэгчинлэн хийдээс мэдээллээ.
| Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүн лам нар чуулж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33