Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн 17 орны 23 багийн хүмүүжигчдийн дунд энэ сарын 23-ны өдөр цахим шатрын тэмцээн явууллаа.
Энэ тэмцээнд Монгол улсаас оролцсон 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг тэргүүн байр эзэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахим хуудсандаа мэдээллээ. Мөн 409 дүгээр хорих ангийн баг наймдугаар байр эзэлсэн амжилттай оролцжээ. Энэхүү тэмцээн нь хүмүүжигчдийн оюуны чадамжийг шатрын спортоор хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох юм.
Сонирхуулахад, Монголын хорих ангийн хүмүүжигчид шатрын гурван удаагийн дэлхийн аварга болж байсан билээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 10 дугаар сард Дэлхийн хорих байгууллагуудын хүмүүжигчдийн дунд болсон тэмцээнд ШШГГ-ын харьяа 407 дугаар ангийн эмэгтэй хүмүүжигчид түрүүлж байв.
| 415 дугаар хорих ангийн хүмүүжигчид Азийн шатрын аварга боллоо |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23