Улаанбаатар хот болон зарим аймагт шатахууны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн талаар хэрэглэгчид мэдээлж байна.
Тухайлбал, Налайх чиглэлийн зам дагуу байрлах шатахуун түгээх станцуудын хувьд: • АИ-95 бензин: 2150–2220 төгрөг (100-110₮ нэмэгдсэн) • АИ-92 бензин: 1895–1910 төгрөг (70-80₮ нэмэгдсэн) • АИ-80 бензин: 1790 төгрөг (ойролцоогоор 200₮ нэмэгдсэн) • Дизель түлш: 2250–2340 төгрөг (100₮ нэмэгдсэн) Энэхүү үнийн өсөлт нь дэлхийн зах зээлийн газрын тосны ханшийн өсөлт, ам.долларын ханшийн хэлбэлзэл, импортын зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж холбогдох байгууллагууд мэдээлэв.
Мэдэгдэлд “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон.
Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно.
Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан шатахууны үнийг нэмлээ |
2025-05-27 20:42:58
2025-05-27 17:52:59
2025-05-27 14:45:37
2025-05-27 20:42:58
2025-05-27 18:47:25
2025-05-27 18:43:30
2025-05-27 17:52:59
2025-05-27 15:54:06
2025-05-27 15:45:57
2025-05-27 14:45:37
2025-05-27 14:23:14
2025-05-27 14:03:29
2025-05-27 12:20:26
2025-05-27 12:16:46
2025-05-27 11:50:11
2025-05-27 11:37:08
2025-05-27 11:08:50
2025-05-27 10:55:07
2025-05-27 10:43:50
2025-05-27 10:33:43
2025-05-27 10:26:20
2025-05-27 10:01:23
2025-05-27 09:58:31
2025-05-27 09:43:20
2025-05-27 09:29:35
2025-05-27 09:00:40