Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар халж хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +23…+25 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
| Зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно |
2026-11-11 15:57:40
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00