Иргэд: Л.Оюун-Эрдэнэ суудлаа өгөх нь буруу & Салж нийлдэг л хорвоо шүү дээ

Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүйдээ өгсөн бэлэг олны нүдний ил болсноор "Орлогоо нотол" гэх иргэдийн хөдөлгөөн эхэлсэн. Улмаар төв талбайд зохион байгуулалтад орж "Огцрох амархан" жагсаал эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн төрийн гурван өндөрлөг, МАН-ын УЗ, бага хурал тус бүр уулзалтууд хийж хуралдсаар эцэстээ хамтарсан засгийн газрын тарахаар болж байна. Тодруулбал, ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгч, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахаар болоод байна. Бид энэ талаар иргэдийн байр суурийг асуулаа.  

-Хамтарсан засгийн газар анхнаасаа байгуулагдах хэрэггүй байсан-

Иргэдийн төлөөлөл: Хамтарсан засгийн газар анхнаасаа байгуулагдах нь буруу байсан юм уу даа. Сөрөг хүчин гэж байхгүй болохоор төр засаг назгайраад хагарч бутраад л яваад байна гэж хараад байгаа. Одоо бол АН сөрөг хүчнээ хийгээд явах нь зүйтэй байх. Бид одоо яг юу болоод байгааг мэдэхгүй байна. Төрийн өндөрлөгүүд болон УИХ-ийн гишүүдийн цаана бидний мэдэхгүй маш олон ашиг сонирхлын зөрчил явагдаж байгаа. Энэ жагсаал ч мөн адилхан. Зохион байгуулалттай юм шиг л санагдаж байна. Мэдээж өөрсдийн хүслээр ирж жагсаж байгаа олон залуус харагдаж байна. Гэхдээ түүний дээр бас л нэг эрх мэдэлтэн байгаа л байх.

Жагсагчдын зүгээс "Орлогоо нотлох амаргүй. Огцрох амархан", "Бэрх"-ийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо", "Ерөнхий сайд: Орлогоо нотол" гэсэн уриа лоозонгууд барьсан л байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдал дээр Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ өөрийн хүсэлтээр буух нь буруу шүү дээ. Овоо нэг зарим гацаасан ажлуудыг хийж эхэлж байж хийж байгаа ажлаа дуусгасан л дээр байсан юм. Хэдий зарим талаараа алдаа гаргасан ч гэсэн асуудлаасаа зугтаж байгаа тийм ч зөв шийдвэр биш.

Мөн одоо бол дараагийн ерөнхий сайдыг тэр болно, энэ болно ч гэж тоочиглосон хүн байхгүй байна шүү дээ. Үнэхээр сайд солигдох бол мэдлэг боловсролтой, хариуцлагатай, шийдэмгий хүн байгаасай л гэж хүсэж байна. Долоо хоног бүр Ерөнхий сайдын цаг гаргаад иргэдтэй нээлттэй ярьдаг. Бүх юм аа хэлчихдэг. Зовлон жаргаалаа хуваалцдаг байвал сайн. Ил тод байх тусам иргэд чинь Ерөнхий сайдтайгаа нэгдэнэ.


Иргэд: Л.Оюун-Эрдэнэ суудлаа өгөх нь буруу & Салж нийлдэг л хорвоо шүү дээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-05-23 11:44:54
    123: Хаанаас тийм их мөнгө хүүхэд нь авсан юм бэ? тэрийгаа нотлож чадахгүй үхсэнээ удаад байгаан.
Шинэ мэдээ