Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна
Цагдаагийн байгууллагын 2025 оны эхний 04 сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 13,119 (70.5%), орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн 18,605 гэмт хэргийн 5744 буюу (30.9%)-г залилах гэмт хэрэг эзэлж байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Он гарсанаас хойш уг телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсаны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкуудын холбоотой иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна. Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж инстаграм, телеграм, тик токоор өргөн тархсан. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй.
Сүүлийн өдрүүдэд иргэд гар утсанд Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна гэж таны таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж, хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхад анхаарна уу.
Өнөө үед хуурамч сайт, хуурамч дуудлага, мөн и ай буюу хиймэл оюун ухнаан тусламжтайгаар мөргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байна. өөрийгөө цахим залилангаас хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Залиланд өртөхөөс сэргийлж цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх, таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх, танихгүй гадаад кодтой дуудлага, мессежнээс сэрэмжлэх, цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
| Цахим залилан инстаграм, телеграм, тик токоор ихээр үйлдэгдэж эхэллээ |
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13