"ETV” телевизийн бэлтгэн гаргадаг “Хотын бүсгүй хөдөө нутагт” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаар олон нийтийн анхаарлыг татаж, гол дүрийн залуус болох Г.Ганхүрэл, Н.Нандинцэцэг нар бусдын хайрыг татаад буй. Зарим талаараа иргэд цахим орчноор хэн нэгнийг нь хэт буруутгах байр суурийг ч мөн илэрхийлж байгаа билээ. Тэгвэл худал, үнэн мэдэгдэхгүй олон нийтийн сүлжээн дэх сөрөг сэтгэгдлүүдэд Н.Нандинцэцэг охин өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ,
"Сүүлийн үед намайг тойрсон худал мэдээлэл, бодит бус хардлага үнэхээр их хэцүү дарамтыг мэдрүүлж байна. Би ч бас жирийн л хүн. Зүрх сэтгэлтэй, амьдралынхаа үнэ цэнийг өөрийнхөөрөө бүтээхийг хүсдэг, бас алдаа оноотой, ухаарч сурч яваа нэгэн.
Экологийн цагдаагийн газраас над руу холбогдож, Нийгмийн хариуцлагын хүрээнд би өөрийн хүсэлтээр мод тарьсан. Энэ нь миний зүгээс байгаль орчиндоо зориулсан нэгэн үйлдэл байсан юм. Ганхүрэл маань тухайн үед аялан тоглолтод оролцож байсан учир хамт тарих боломж байгаагүй.
Гэвч энэ энгийн үйл явдлыг мушгин гуйвуулж, намайг буруутгах оролдлого гарсаар байгаа нь сэтгэл эмзэглүүлж, нэр хүндэд минь сөргөөр нөлөөлж байна. Хүмүүсийн бичиж буй хатуухан үгс, үндэслэлгүй шүүмжлэл үнэхээр хүнд тусаж байна.
Надад ч бас эрэгтэй дүү, найз нөхөд, ангийн хамт олон, үеэл ах дүүс гээд хайртай хүмүүс минь бий. Би тэдэнтэйгээ энгийн амьдралаар амьдрах эрхтэй. Гэвч одоо бүр төрсөн дүүтэйгээ гудамжаар хамт явахаас ч эмээдэг болчихлоо. Энэ чинь л дарамт.
Ганхүрэл бид хоёрын хувьд одоо нэгнээ илүү сайн таних, харилцаагаа ойлгох хугацаа хэрэгтэй байгаа. Шууд гэр бүл болно гэж туйлшрах нь буруу. Гэр бүл төлөвлөлт бол хариуцлагатай, бодож тунгааж байж ханддаг том шийдвэр.
Тиймээс, бидний харилцааг зөвхөн бид хоёрт нь үлдээж өгнө үү. Өөрийнхөөрөө тайван амьдрах орон зай, амьсгалах эрхийг минь битгий үгүйсгээч" гэсэн байв.
| “Хотын бүсгүй хөдөө нутагт” нэвтрүүлгийн оролцогч Н.Нандинцэцэг: Нэг зүйлд хэт туйлшрах хэрэггүй |
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13