Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор Б байранд танхим хэлбэрээр боллоо. Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байсан бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм. Ийнхүү өнөөдрийн дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК 9’323’520 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа. Тодруулбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон. Тухайн барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан юм.
Дуудлага худалдаатай холбоотойгоор тухайн газрыг худалдаж авсан иргэн нь долоон хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө тушааж, албан ёсоор газраа эзэмших эрхтэй болно.
| Ж.Хатанбаатар эмчээс буцааж авсан эмийн үйлдвэрийн газрыг "Эхлэл брэнд" ₮9.3 тэрбумаар авлаа |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23