Тайландад монгол эмэгтэй өндрөөс унаж амь насаа алдсан эмгэнэлт явдалтай холбоотойгоор элчин сайд А.Төмөрийн аав академич Ж.Амарсанаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Та бүхний амгаланг айлтгая. Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаа дүү нарт, танилуудад талархаж байна. Би нэг зүйлийг онцгойлон хэлье гэж бодож байна. Манай бэр миний охиноос ялгаагүй хүүхэд, миний хүүгийн эхнэр, миний гурван ачийн ээж өөд болж тэнгэрт халилаа. Золгүй явдал тохиолдсон гэж би хэлмээр байна. Одоо Тайланд Улсын хууль шүүхийн байгууллагад энэ хэргийг шалгаж байгаа гэж ойлгосон. Асуудал дуусаагүй байна. Цаашид хуулийн хүрээнд албан ёсны шийдвэрүүд гарах байх гэж бодож байна. Одоо 49 хоног нь болоогүй байхад бид янз бүрийн мэдэгдэл хийж хүмүүсийн толгой тархийг эргүүлэх хэрэггүй гэж бодож байгаа. Гэхдээ зайлшгүй хэлэх шаардлагатай зүйл байна. Учир нь сүүлийн үед фэйсбүүк болон хэвлэлээр буруутгасан янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ мэдээллүүд нь дуу дуугаа авалцаад шэйрлээд дамжуулаад өгөөрэй гэх. Эдгээр мэдээлэлд хүлээцтэй, тайван ойлгож байгаач ээ гэж хэлэх гэсэн юм. Албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийг бужигнуулах шаардлагагүй гэж бодож байна. Манай бэр, хүү, ач нарын зургийг хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна. Тэр хүүхдүүд буруугүй шүү дээ. Жоохон хүүхдүүд. Миний зургийг хүртэл явуулж байгаа. Тэр яах вэ тэгээд байж л байх юм байгаа биз. Та бүхнийг хүлээцтэй, хүн чанартай, анхааралтай байж байгаач ээ л гэж хүсэх гэсэн юм” гэлээ.
| Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа: Манай бэр, хүү, ач нарын зургийг хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23